
Тус байнгын хорооны хуралдаанаар Шүүхийн захиргааны тухай, Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай, Эвлэрүүлэн зуучлалын тухай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэсэн багц хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх ёстой байсан юм. Гэвч УИХ-ын сонгууль ойртож, сонгуулийн товыг зарласан, намууд ҮЗХ-оо хийгээд Бага хурлаа хуралдуулж УИХ-ын сонгуульд дэвшүүлэх мөрийн хөтөлбөрүүдээ батлан Үндэсний аудитын газар, Сонгуулийн ерөнхий хороонд тус бүр өргөн мэдүүлээд байгаа энэ үед УИХ-ын гишүүдийн сэтгэл хоёрдон байнгын хорооны хуралдааныг ирцгүйдүүлж эхэллээ.
Г.ДАРЬ