Сонгуулиас хоёр сарын өмнө иргэн Н.Энхбаярыг нотлогдоогүй байгаа эрүүгийн хэрэгт холбогдуулан хүч хэрэглэн баривчлан хорьсон явдал нь түүний иргэний эрх чөлөө, бие махбод, эрүүл мэнд, нэр төрд ноцтой халдсан үйлдэл болсон төдийгүй түүний иргэний болон улстөрийн эрхэнд халдсан үйлдэл гэж тэд үзэж байгаа юм байна.
Иргэн Н.Энхбаярын иргэний эрх чөлөөнд халдсан гэдгийг тухайн үед газар дээрээс нь шууд сурвалжилсан телевиз, сонин сайтуудын мэдээллээр, тус үйл явдлыг нүдээр харсан олон арван хүний яриа, тус газрын байнгын оршин суугчдын яриа, олон улсын байгууллагын шинжээчдын дүгнэлт, хүний эрхийн үндэсний комиссын дүгнэлтээр тус тус нотлогдож байгаа гэнэ. Түүнчлэн цагдаа, хууль хүчний байгууллагынхны гэмт үйлдэлд нь прокурорын дэргэдэх мөрдөн байцаах албанаас хэрэг үүсгэн шалгаж байгаагаар нотлогдож байгаа юм байна.
Мөн иргэн Н.Энхбаярыг суллуулахыг шаардаж жагссан иргэдийг тагнаж чагнаж, хүч хэрэглэн баривчлан хорьж байгаа нь Монголд Улсад улс төрийн хоригдол албан ёсоор бий болсныг нотлож байна гэлээ.
Энэ дагуу хүний эрхийн хуулчид эрх баригчдаас Ардчиллын үнэт зүйлсийг уландаа гишгэсэн явдалаа таслан зогсоож, улс төрийн хоригдол болоод байгаа иргэн Н.Энхбаярыг нэн даруй суллахыг шаардлаа.