Дарханы дэлбэрэлт болсон байрыг сэргээж байна

Хуучирсан мэдээ: 2012.05.02-нд нийтлэгдсэн

Дарханы дэлбэрэлт болсон байрыг сэргээж байна

Дархан-Уул аймгийн Шинэ хорооллын 14 дүгээр байранд  газ дэлбэрсний улмаас зуу гаруй хүн гэр орондоо орж чадахгүй хөлсний байр, хамаатан садангийнхаараа толгой хорогдож байгаа  билээ. Тэгвэл мэргэжлийн байгууллагуудын дүгнэлтээр уг байрыг ашиглаж болно, гэхдээ тус байрны 6-8 дугаар давхрыг сэргээн босгож, бэхэлгээ хийх арга хэмжээ авах шаардлагатай гэж заасан ажээ. Тиймээс Дарханы ерөнхий архитектор Монголын барилгын салбарын томоохон эрдэмтэн докторуудтай нэгдэж, баг бүрдүүлэн хэрхэн ажиллах төлөвлөгөөгөө боловсруулаад сэргээн босголтын ажлыг  эхэлсэн байна. Сэргээн босголтын ажлыг Дарханы “Чуулгант” барилгын компани ерөнхий гүйцэтгэгчээр ажиллаж, туслах гүйцэтгэгч компаниар “Хаш цамхаг” компани ажиллаж байгаа ажээ. Хөрөнгө мөнгөний асуудлыг орон нутгаас баталж  шийдсэн, цаг дулаарсан болохоор сэргээн босголтын ажлыг  шуурхай хийж дуусгахаар шамдан ажиллаж байгаа юм байна.

Э.САРАА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж