Оросын алдарт дуурь “Евгений Онегин” Монголын тайзнаа тавигдаагүй нэлээд удсан билээ. Тэгвэл УДБЭТ-ынхан уг дуурийг эргэн тайзнаа тавихаар бэлтгэлдээ оржээ. Уг дуурийн удирдаачаар Урлагийн гавьяат зүтгэлтэн Ж.Бүрэнбэх ажиллаж байгаа бол Эрхүүгийн хөгжимт театрын маэстро удирдаж, Улаан-Үдийн найруулагч хамтрах юм байна. “Евгений Онегин” дуурийн Онегинд залуу дуучин, Гавьяат жүжигчин Б.Анхбаяр тоглох бол Ленскийд Г.Шижирболд, Б.Гомбо-Очир, харин Татъяанад Соёлын тэргүүний ажилтан Ө.Уянга гоцлох юм байна. Б.Анхбаяр М.Глинкийн нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын уралдаанд II баярт орж, шуугиан тарьснаас хойш анх удаагаа томоохон дуурийн гол дүр, тэр дундаа “Евгений Онегин”-д тоглож байгаа юм. Уг дуурь энэ сарын 12-нд УДБЭТ-ын тайзнаа амилна.
Г.ДАША