
Facebook таван тэрбум ам.долларын анхдагч хувьцаа гаргахаар зарласан ба хугацаагаа хараахан товлоогүй байсан юм.
Харин Wall Street Journal-д мэдээлснээр Facebook-ын удаан хүлээлгэсэн IPO энэ сарын 18-нд гарахаар болсон байна.
Харвардын их сургуулийн оюутан Марк Цукербергийн үндэслэсэн Facebook дөнгөж найман жилийн өмнө үүссэн боловч өнгөрсөн жил л гэхэд нэг тэрбум ам.долларын ашиг олж, дэлхий даяар 845 сая хэрэглэгчтэй болж чадсан юм. Facebook хөрөнгийн зах зээлд өрсөлдөх хүсэлтээ Америкийн “the Securities and Exchange Commission”-д хүсэлт гаргасан гэнэ. Facebook 2011 3.71 тэрбум ам.долларын орлого олсноос цэвэр ашиг нь тэрбумд хүрчээ. Facebook-ыг үндэслэгч Марк Цукерберг сайтын хувьцааны s 28.4 хувийг эзэмшдэг. 2004 онд Google корпораци 1.67 тэрбум ам.долларын IPO гаргаж байсан юм.