Нью-Йоркийн метрог дэлбэлэх гэж байжээ

Хуучирсан мэдээ: 2012.05.02-нд нийтлэгдсэн

Нью-Йоркийн метрог дэлбэлэх гэж байжээ

Нью-Йоркийн метронд тэсрэх бөмбөг тавих гэж оролдсон Боснийн цагаач Адис Медунжаниныг Холбооны шүүх буруутай гэж үзжээ. Шүүх хурлын үеэр яллагчид түүнийг Афганистан гаралтай хоёр найзынхаа хамт уг халдлагыг зохион байгуулсан гэжээ. Медунжанины Талибанчуудтай холбоо тогтоох гэсэн оролдлого бүтэлгүйтсэний дараа тэд Нью-Йоркт алан хядах ажиллагаа явуулахаар төлөвлөж байжээ. Яллагчдын хэлж буйгаар Адис Медунжанин биедээ тэсрэх бөмбөг зүүгээд Нью-Йоркийн метрог үнсэн товрого болгох гэж байсан гэнэ. Харин түүний өмгөөлөгчид яллагчдын дүгнэлтийг үгүйсгэж, тэднийг Афганистанд Талибанчуудтай холбоо тогтоох гэж биш, хувийн ажлаар аялсан гэжээ. Адис Медунжанин болон түүний хоёр хамсаатанд ирэх есдүгээр сард ял оноох юм байна.

Н.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж