Facebook эрхтний донор хайхад туслана

Хуучирсан мэдээ: 2012.05.02-нд нийтлэгдсэн

Facebook эрхтний донор хайхад туслана

Facebook сайт хамгийн олон хэрэглэгчийг өөртөө нэгтгэсэн давуу талаа сайн үйлст ашиглахаар шийджээ.

АНУ-д өдөр бүр эрхтэн шилжүүлэх хагалгаанд орохоор хүлээж буй 18 хүн донороо ололгүйгээр нас барж буй гэсэн судалгаа байдаг аж. Энэхүү харамсалтай зүйлийг залуу тэрбумтан, Facebook сайтын үүсгэн байгуулагч, CEO Mark Zuckerberg өөрчлөхийг хүсч байгаагаа илэрхийлжээ.

Тэрбээр “Донор болохоор бүртгүүлсэн маш олон хүн байхад донороо хүлээсэн олон хүн нас барж байна. Эдгээр хүмүүсийг хооронд нь холбож өгөх гүүр дутагдаж байна. Бид энэхүү дутагдаж буй зүйлийг нөхөж өгөхийг хүсч байна. Манай сайт дэлхийн хамгийн олон хэрэглэчтэй сайт болсон. Энэ давуу талаа ашиглаж олон сая хүнд амьдрал бэлэглэхийг хүсч байна. Мөн та донор болохыг хүсвэл хэрхэн донор болох, донороор яаж бүртгүүлэх зэрэг шаардлагатай мэдээллийг авах холбоосыг би сайт дээрээ байрлуулна. Мөн холбогдох байгууллагуудын вэбсайтын холбоосыг байрлуулна” гэжээ.

Н.НАРАН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж