“Сайд унтаагүй тул намаас гарахгүй”

Хуучирсан мэдээ: 2012.05.02-нд нийтлэгдсэн

“Сайд унтаагүй тул намаас гарахгүй”

“МАН-аас
гарна” гэж жил тойрон шуугиулсан УИХ-ын гишүүдээс гурав нь хэлсэндээ
хүрч, МАХН-ынхнаар хадаг сүүтэй угтуулж, даргын суудалд залагдав. Гэтэл
намаа солино хэмээн том дуугарч, туйлагсдын зарим туйлбаргүй зангаа
харуулж эхэллээ.

Д.Балдан-Очир гишүүн “Би Н.Энхбаяр даргыг
баривчилдаг шөнө Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг унтаж
байсан гэхээр МАН-аас гаръя гэж бодож байсан. Гэтэл сайд Хууль зүйн
байнгын хорооны хурал дээр тэр шөнө унтаагүй гэдгээ тайлбарлалаа. Нэгэнт
Ц.Нямдорж сайд Н.Энхбаярыг баривчлахад унтаагүй гэдгээ хэлсэн болохоор
би МАН-аас гарахаа болилоо” гэсэн хачин сонирхолтой тайлбар хэлэв. “Сайд
унтсан бол намаасаа гарна. Унтаагүй болохоор гарахгүй” гэдэг мангар
гэхэд багадмаар юм ярьж нүүрээ түлж байснаас “Надад МАН сонгуулийн
тойрог өгөхөөр болсон тул намдаа үлдлээ” гээд шудраргаар үнэн байдлаа
хүлээсэн бол дээр байсан” гэсэн шуугиан Төрийн ордонд сүүлийн үеийн
дуулиан болон дуулдаж байна.

                                    Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж