“Нью-Йорк Никс”-ийн авьяаслаг холбон тоглогч Иман Шумперт өвдөг, шөрмөсний бэртлийн улмаас плей-оффт багтаа тус хүргэж чадахааргүй боллоо. Тэрбээр өнгөрсөн ням гаригт “Майами Хит”-ийн эсрэг хийсэн плей-оффын эхний тоглолтын үеэр зүүн хөлийн шөрмөсөө тасалжээ. Түүний гэмтэл нь Деррик Роүзийн бэртэлтэй ижил учраас зургаагаас найман сарын дараа л талбайд гарах боломжтой юм. Довтолгоо, хамгаалалт сайтай залуу тоглогчоо алдсан нь “Нью-Йорк”-ын хувьд хүнд гарз
Б.БАТ
“ӨДРИЙН ШУУДАН” сонин