Шампунийг хэн зохиосон бэ?

Хуучирсан мэдээ: 2010.05.07-нд нийтлэгдсэн

Шампунийг хэн зохиосон бэ?


Үс тус бүр зургаан жил орчмын амьдралтай. Халимаг үс дунджаар 120 мянган үснээс бүрэлддэг. Энэ баялаг ургамалд өдөр тутмын арчилгаа хэрэгтэй. ХХ зууны эхээр баян чинээлэг хүмүүс үсээ савангаар угаадаг байв. Ядуус нь талхны квас, хужир зэргээр үсээ угааж байжээ. Тэд одоогийн реклам шигээр үсийг нь бөхлөөд, гялалзуулаад байсангүй. Одоо бол байгалийн натуль бодис амин дэмтэй шампунь “хар мянга”. Гэтэл ¹1 шампунь саяхан гарч ирсэн юм. Түүний түүх ийм ажээ.
1898 онд Гамбург хотноо Ханс Шварцкофф гэгч үнэтэн ба эмийн мухлаг нээсэн байна.
Химич мэргэжилтэй тэрбээр зөвхөн худалдаа хийгээд зогссонгүй, өөрийн гэсэн гоо сайхны бүтээгдэхүүн гаргахаар оролдож байлаа. Тэр нь ч түүнд амжилт авчирчээ. “Шварцкопф” мухлаг нь дэлхийн тэргүүлэх үйлдвэрийн нэг болон хувирчхувийн ариун цэврийн барааны наймаанд лидер болов. “Хар толгойн” дүрс 1905 онд уг компанийн бэлгэдэл боллоо.
Амжилтаараа зогсдоггүй Ханс Шварцкоффын эрэл хайлт нь үс угаах шингэнэ саван хийх санааг төрүүлсэн байна. Орчин үеийн шампунийн эцэг болсон бүтээгдэхүүнээ гаргахад түүнд зургаан жил шаардагджээ. Ингээд 1933 онд хужирлаггүй анхны бүтээгдэхүүн Onalkali гэх шампунь гарч ирэн бүгдийн сэтгэлд нийцсэн бүтээгдэхүүн болов.
Одоо бол шампунь үйлдвэрлэгч нар маш олон бөгөөд тэдний хооронд хурц өрсөлдөөнтэй. Гэсэн ч “Шварцкофф” өөрийн байр сууриа алдаагүй, шинэлэг санаагаараа дэлхийд гайхуулсаар л байна. Түүний бүтээгдэхүүнийг дэлхийн 100 гаруй оронд худалддаг.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж