“Тоyota”-гийн худалдаа сэргэжээ

Хуучирсан мэдээ: 2012.05.02-нд нийтлэгдсэн

“Тоyota”-гийн худалдаа сэргэжээ

Автомашин
үйлдвэрлэгч “Тоyota” компанийн АНУ дахь худалдаа нэмэгджээ. Өнгөрсөн
оны дөрөвдүгээр сарынхтай харьцуулахад автомашины худалдаа 11.6 хувиар
нэмэгдсэн байжээ. Өнгөрсөн оны гуравдугаар сард болсон газар хөдлөлт,
цунамийн гамшгийн дараа Японы автомашины үйлдвэрлэл буурч байсан билээ.
АНУ-ын эдийн засгийн доройтол автомашины худалдаанд сөргөөр нөлөөлж
болзошгүй гэдэг айдас ч багасч байгаа гэнэ. “Autodata”-гаас явуулсан
судалгаа Японы автомашин үйлдвэрлэгч компаниудын үйлдвэрлэл хэвийн
ажиллагаанд шилжиж, ирэх саруудад худалдаа нь нэмэгдэх төлөвтэй байгааг
харуулжээ.

Н.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж