Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр тавдугаар сарын 3-нд тохиох юм. Энэ өдрийг угтаж ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний комисс, Отгонтэнгэр их сургууль, МУИС, Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн сэтгүүл зүйн тэнхим хамтран “Чөлөөт хэвлэл ба нийгмийн өөрчлөлт” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг өнөөдөр Отгонтэнгэр их сургуульд зохион байгуулж байна. Өнөөдөр өглөө 10.00 цагт эхэлсэн уг хуралд оюутан сурагчид оролцож, илтгэл хэлэлцүүлж байна.
У.БОЛОР