ШШГЕГ-ын дэд дарга нарын албан тушаалыг сэлгүүлэн томилжээ. Тодруулбал, ШШГЕГ-ын дэд бөгөөд Тогтоол гүйцэтгэх газрын дарга Д.Даваа-Очирыг тус газрын мөн дэд бөгөөд Шийдвэр гүйцэтгэх газрын даргаар томилжээ. Харин түүний хуучин албыг ШШГЕГ-ын дэд бөгөөд Шийдвэр гүйцэтгэх газрын дарга Т.Батболд хүлээн авсан байна. Цагдан хорих 461 дүгээр ангийн дэд даргын ажилд ШШГЕГ-ын төлөөлөгч, хошууч Л.Өлзийбатыг томилсон байна.
Д.ЖАРГАЛ