“Хайртай бол эргэж хараарай” нээлтээ хийнэХуваалцахЖиргэх Google PlusLinkedinИ-мэйлNews.MN Энтертайнмент АРТ 2012-05-02“Мөрөөдлийн театр”-ынхан тайзны хоёр дахь уран бүтээлээ өнөөдөр өлгийдөн авах гэж байна. Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Ш.Гүрбазарын зохиол “Хайртай бол эргэж хараарай” уянгын, инээдмийн драмын жүжгийг өнөөдрөөс эхлэн Тусгаар тогтнолын ордонд өдөр бүр 19.00 цагт толилуулах юм. Уг жүжгийг УДЭТ-ын найруулагч Н.Наранбаатар найруулж, гол дүрүүдэд Соёлын тэргүүний ажилтан Г.Алтаншагай, Г.Эрхэмбаяр, жүжигчин Батаа буюу Д.Баттөмөр, Н.Дөлгөөн нар тогложээ. Тэд шинэ бүтээлээ оюутан, сурагчдын хонхны баярт зориулсан гэнэ. Тусгаар тогтнолын ордонд анх удаа ийнхүү драмын жүжиг амилах гэж байна. Тоглолтын тасалбарын үнэ 9000 төгрөг бөгөөд Тусгаар тогтнолын ордоны кассаар борлуулж байгаа юм.Г.ДАШАХуваалцахЖиргэх Google PlusLinkedinИ-мэйл
Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто замыг хучих ажил үргэлжилж байна11 цагийн өмнө