Конрад Блэкт Канадын иргэншил олгоно

Хуучирсан мэдээ: 2012.05.02-нд нийтлэгдсэн

Конрад Блэкт Канадын иргэншил олгоно

Хэвлэлийн могул Конрад Блэкийн АНУ-д ял эдлэх хугацаа дууссан тул түүнийг Канадад оршин суух эрхийг сэргээнэ гэж Канадын Засгийн газраас мэдээлсэн байна. 2001 онд Их Британийн Лордуудын танхимаас язгуур зэрэг авахын тулд Канадын харьяатаас татгалзсан Конрад Блэкт Канадад нэг жил оршин суух түр зөвшөөрөл олгох юм байна. Өдгөө 67 настай Блэк залилан хийж, шүүх ажиллагаанд саад учруулсан хэргээр Флоридагийн шоронд ял эдэлж байгаа юм. Түүний ялын хугацаа энэ долоо хоногт дуусах аж. Конрад Блэк 2007 онд хэвлэл мэдээллийн Hollinger компанийн хувьцаа эзэмшигчдийн 6.1 сая ам.долларыг залилсан хэргээр 78 сар шоронд хоригдох ял сонссон байна. Тэрбээр Их Британийн “Daily Telegraph”, АНУ-ын “Chicago Sun-Times” зэрэг томоохон хэвлэлүүдийг хянаж байжээ.

Н.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж