Попович NBA-ын шилдэг дасгалжуулагч боллоо

Хуучирсан мэдээ: 2012.05.02-нд нийтлэгдсэн

Попович NBA-ын шилдэг дасгалжуулагч боллоо

NBA-ын улирал дууссаны дараачаар шилдгүүд тодордог уламжлалтай. Тэгвэл “Сан-Антонио Сперс” багийн дасгалжуулагч Грегг Попович улирлын шилдэг дасгалжуулагчийн шагнал хүртэхээр болжээ.

Өрнөд бүсийн нэгдүгээр байрыг эзэлж, улиралд 50 хожил авсан “Сан Антонио Сперс” багийн амжилтын гол эзнийг багийн дасгалжуулагч гэж үзээд НБА Грегг Поповичид улирлын шилдэг хэмээх нэр хүндэтэй шагналыг олгохоор болжээ. 2003 онд энэ шагналыг хүртэж байсан Попович энэ улиралд залуу бүрэлдэхүүнийг шинээр бүрдүүлэн, ахмад туршлагатай тоглогчдын хамтаар нэг баг болгож чадсан. Зарим тохиолдолд тэрбээр үндсэн бүрэлдэхүүнээ амрааж, залуу тоглогчдыг талбайд гаргасан ч өрсөлдөгчөө хожсоор л байсан юм. Ингэснээр түүнд санал өгөх эрхтэй сэтгүүлчдийн 77 нь эхний байрын саналыг өгсөн бол “Чикаго Буллс”-ын Том Тибодэу, “Индиана Пейсерс”-ийн Франк Вогэл, “Мемфис Гриззис”-ийн Лионел Холлинс нар удаалж байна. Эдгээр дасгалжуулагчдаас гадна “Денвер Наггетс”-ийн Жорж Карл санал авсан байна.

Ийнхүү Попович хоёр дахь удаагаа энэхүү нэр хүндтэй шагналыг хүртэж байна. Хамгийн гол нь “Сперс”-ийг энэ жил нас ахисан, ахмад багт тооцож, амжилтад хүрэхгүй гэж байсан ч Поповичийн арга ухаан тэднийг улирлын төгсгөлд аварга болох магадлалтай шилдэг гурван багийн нэг болгож чадсан юм. Ийнхүү NBA-ын энэ улирлын анхны шагнал эзнээ оллоо.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж