Иран НҮБ-ын АЗ-ийн гишүүдийг зоогт урив

Хуучирсан мэдээ: 2010.05.07-нд нийтлэгдсэн

Иран НҮБ-ын АЗ-ийн гишүүдийг зоогт урив

Цөмийн хөтөлбөр нь олны анхааралд байгаа Иран гэнэтхэн НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн гишүүдийг оройн зоогт урьсан байна. Оройн зоог Иранаас НҮБ-д суугаа байнгын төлөөлөгчийн албан байранд болжээ.
AFP тэмдэглэснээр оройн зоогт НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн таван байнгын гишүүдийн төлөөлөгч нар зоогт ирсэн ба дипломат харилцаа байхгүй АНУ, Ираны хувьд энэ зоог 1979 оноос хойших хамгийн том төвшний уулзалт болж байна.
Дипломатууд Тав дахь Авеню гудамжинд байрладаг элчин сайдын өргөөнд 18:30 цагийн орчим очжээ. Хоёр цагийн дараа тэд тэндээс явцгаасан байна. Аюулгүйн зөвлөлийн гишүүн 15 орны 13-ын  дипломатууд оройн зоогт очсон байжээ.
Оройн зоогт дипломат албаныхаа тэргүүнийг ирүүлсэн цорын ганц орон нь Аюулгүйн зөвлөлийн гишүүдээс Хятад болов. АНУ, Их Британи, Франц Оросын байнгын төлөөлөгчид өөрсдийн орлогч нарыг зоогт ирүүлсэн байлаа.
Зочдыг төлөвлөгдөөгүй уулзалт дээр Ираны Гадаад хэргийн сайд Манушер Моттаки хүлээн авчээ. Оройн зоогийн үеэр хэлэлцээр хийгээгүй зөвхөн санал солилцсон гэж НҮБ-д суугаа Японы байнгын төлөөлөгчийн албаны ажилтан Юки Такасо сэтгүүлчдэд ярьсан байна. Мөн тэнд хориг арга хэмжээг яриагүй гэнэ.
Нью-Йоркт энэ үеэр Цөмийн зэвсгийг тараахгүй байх гэрээний биелэлтийн асуудлаар бага хурал болж байгаа юм. Түүний хүрээнд Ираны ерөнхийлөгч Махмуд Ахмадинежад мэдэгдэхдээ Иран ядмаг баяжуулалттай уранаа сололилцох талаар ярилцахад бэлэн гэсэн байв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж