“Шинэ дуу хоолой” дугуй ширээний ярилцлага боллоо

Хуучирсан мэдээ: 2012.05.02-нд нийтлэгдсэн

“Шинэ дуу хоолой” дугуй ширээний ярилцлага боллоо

элхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан 2012 оны тавдугаар сарын 1-ний өдөр 14.30 цагт Монголын сэтгүүлчдийн эвлэл, “Глоб Интернэшнл” төрийн бус байгууллага, Хэвлэлийн хүрээлэн хамтран “Шинэ дуу хоолой” хэмээх дугуй ширээний ярилцлага Нээлттэй нийгмийн форумын хурлын танхимд зохион байгууллаа.
 
ЮНЕСКО, 2012 онд Хэвлэлийн эрх чөлөөний өдрийг “ШИНЭ ДУУ ХООЛОЙ: Хэвлэлийн эрх чөлөө нийгмийн өөрчлөлтөнд хувь нэмэр оруулах нь” сэдвийн дор тэмдэглэхийг гишүүн орнууддаа уриалсан юм.

Дугуй ширээний ярилцлагад хэвлэл, мэдээллийн байгууллагын удирдах ажилтнууд, төрийн болон төрийн бус байгууллагын төлөөллүүд оролцож “Хэвлэлийн эрх чөлөө нийгмийг өөрчлөх хүчтэй”, “Чанартай мэдээлэл олж авахад учирч буй бэрхшээл хэвлэлийн эрх чөлөөг хязгаарлах нь”, “Шинэ орчин дахь хэвлэл мэдээлэлд тулгарч буй асуудал” зэрэг сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүллээ.

Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг угтаж хэвлэлийн эрх чөлөөний ач холбогдлыг олон нийтэд ойлгуулах, түүнийг хэрхэн бэхжүүлэх, шинэ орчинд хэвлэл мэдээлэлд тулгарч буй бэрхшээлүүдийг хэрхэн шийдвэрлэхээ олон нийтээрээ хэлэлцэх зорилгоор зорион байгуулсан “Чөлөөт хэвлэл гэж чөлөөт ард иргэдийг хэлнэ” гэсэн онлайн хэлэлцүүлгийн дүнг дугуй ширээний ярилцлагын үеээр танилцуулсан юм.

Мөн өчигдөр  “Глоб Интернэшнл” төрийн бус байгууллагаас жил бүрийн хэвлэлийн эрх чөлөөний өдрөөр гардуулдаг “Үнэний төлөө” хэвлэлийн эрх чөлөөний шагнал гардуулах ёслолын ажиллагааг “Силк роуд” ресторанд зохион байгуулж, тус шагналын эзнээр Т.Данаасүрэн тодорлоо.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж