Рондо хоёр дахь тоглолтод оролцохгүй

Хуучирсан мэдээ: 2012.05.02-нд нийтлэгдсэн

Рондо хоёр дахь тоглолтод оролцохгүй

“Бостон Селтикс”-ийн холбон тоглогч Ражон Рондо плей-оффын эхний тоглолтын үеэр шүүгчийн эсрэг бүдүүлэг авирласны улмаас хоёр дахь тоглолтод оролцох эрхээ хасууллаа. Эхний тоглолтод “Атланта Хоукс” ялалт байгуулсан бөгөөд тус тоглолтын үеэр Рондо шүүгч Марк Дэвисийн цээж рүү цохижээ.

NBA-гийн дүрмийн дагуу тоглогчид шүүгчийн биед ямар нэгэн хэлбэрээр хүрэхийг хориглодог. Дайны хажуугаар дажин гэгчээр мэргэн бууч Рей Алленыг бэртлээр алдсан “Бостон”-ы хүч илт сулрав. 

Б.БАТ

“ӨДРИЙН ШУУДАН” сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж