Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй “Төвийн бүсийн хөгжил-шинжлэх ухаан, технологи” эрдэм шинжилгээний хурал тавдугаар сарын 3, 4-нд Төв аймгийн төв Зуунмод суманд болно. Энэ хуралд Монгол Улсын Шадар сайд, Бүсчилсэн хөгжлийн үндэсний хорооны дэд дарга М.Энхболд , Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгийн газрын дарга Б.Баттулга, УИХ-ын гишүүн Су. Батболд, Төв аймгийн Засаг дарга Х.Бадамсүрэн, Төвийн бүсийн зөвлөлийн дарга Ц.Энхбат зэрэг хүмүүс оролцож, илтгэл тавьж хэлэлцүүлэг өрнүүлэх юм байна.
Б.САРАА