Томоохон хэмжээний хуурамч мөнгө хураагдав

Хуучирсан мэдээ: 2010.05.07-нд нийтлэгдсэн

Томоохон хэмжээний хуурамч мөнгө хураагдав

Немцийн цагдаа нар Шлезвиг-Гольштейн мужид хуурамчаар үйлдсэн 325 мянган 50 евроны дэвсгэртүүдийг илрүүлэн хураасан байна. Энэ нь тус орны түүхэнд илэрсэн хамгийн том хэмжээний хуурамч мөнгө болжээ.
Рана хотод цагдаагийнхан хэргийн сэжигтэн 34 ба 48 настай  хоёр хүнийг барьсан байв. Тэд хуурамч дэвсгэртийг тараах ажилтай байжээ. Тэр хоёр тийм их хэмжээний хуурамч мөнгө хийж чадахгүй байсан гэж цагдаагийнхан үзэж байгаа бөгөөд тэднийг гэмт хэргийн бүлгийн гишүүд гэж сэжиглэж байна.
Хураагдсан хуурамч мөнгө нь өнгөрсөн жилээс эхлэн Германы хойд нутгаар гүйлгээнд орж эхэлсэн 50 евроны дэвсгэртүүд байна. Түүнээс хойш 1000 гаруй хуурамч дэвсгэрт хураагдсан байсан ч гэмт хэрэгтнүүдийн ул мөрийг энэ жилийн дөрөвдүгээр сард л илрүүлж эхэлсэн аж. Хуурамч дэвсгэртүүд бүдүүлэгээр хийгдсэн байсан ч ихэнх нь банкинд ирээд илэрч байсан гэнэ.
Германы хойд нутагт хуурамч мөнгө үйлдэгч гэмт хэрэгийн тоо өсч буйг мэргэжилтнүүд хэлж байгаа билээ. 2008 онд тийм гэмт хэрэг 1115 бүртгэгдсэн бол 2009 онд тэр нь 1531 болон өссөн байна. Энэ жилийн нэгдүгээр улиралд тийм хэрэг 550 удаа гарчээ. Гол төлөв 50 евроны дэвсгэртийг хуурамчаар үйлдэх нь их байгаа гэнэ.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж