Он гарсаар 87 удаагийн ой, хээрийн түймэр гарчээ

Хуучирсан мэдээ: 2012.05.02-нд нийтлэгдсэн

Он гарсаар 87 удаагийн ой, хээрийн түймэр гарчээ

Улсын
хэмжээнд он гарсаар 87 удаагийн ой, хээрийн түймэр гарснаас өнгөрсөн
хоногт Хэнтий аймгийн Батширээт сумын нутаг, “Сайнцогт” гэдэг газар
өчигдөр гарсан ойн түймрийг тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх,
аврах салбарын албан хаагчид, орон нутгийн иргэдтэй хамтран ажиллаж
бүрэн унтраасан байна. Мөн Булган аймгийн Сэлэнгэ сумын III багийн
нутаг, “Сантын булаг” гэдэг газар гарсан хээрийн түймрийг аймгийн Онцгой
байдлын газрын Аврах, гал унтраах 50 дугаар ангийн албан хаагчид, орон
нутгийн иргэдтэй хамтран ажиллаж бүрэн унтраажээ. Харин нийслэлд гал
түймрийн нэг, галын зөрчлийн зургаан дуудлага, орон нутагт гал түймрийн
мэдээлэл нэг ирсэн. Тухайлбал, нийслэлийн Баянзүрх дүүргийн 16 дугаар
хорооны нутаг, 16 дугаар хорооллын 18 дугаар байранд  орцны жижүүрийн
байр шатаж байсныг 05:24 цагт тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн
Аврах, гал унтраах 63 дугаар ангийн салаа ажиллаж унтраасан байна. Уг
гал түймэрт иргэн 45 настай, эрэгтэй П угаартсан байсныг “Яаралтай
түргэн тусламжийн 103”-ын эмчид хүлээлгэн өгчээ.

Э.Болоржин

Эх сурвалж: WWW.MMINFO.MN

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж