Дуучин Эми Уайнхаусыг нас барсны дараа загвар зохион бүтээгч Жан Пол Готье түүний стилиэс санаа авч, загварын коллекц гаргасан билээ. Харин франц загвар зохион бүтээгчийн уг шоу нь шүүмжлэл, эсэргүүцэлтэй тулгарч, дуучны гэр бүлийнхэн түүний энэ санааг “ядсан арга” гэж буруутгасан байна. Загвар зохион бүтээгч өөрийнхөө бүтээлийг өмөөрч, “Би домогт дуучны давтагдашгүй хэв маягийг гаргаж ирэхийг зорьсон. Өөр зүйлгүй” гэжээ.
Дөнгөж 27 настайдаа харамсалтайгаар нас барсан дуучин Эми Уайнхаусын дурсгалд зориулсан загварын шоунд бүх загвар өмсөгчид домогт дуучны стилийг дуурайсан юм. Харин уг загварын шоу дуучны аав, ээжид огтхон ч таалагдаагүй гэнэ.
Н.ЭНХ