Х.Клинтоныг Бээжинд хүний эрхийн асуудал угтжээ

Хуучирсан мэдээ: 2012.05.02-нд нийтлэгдсэн

Х.Клинтоныг Бээжинд хүний эрхийн асуудал угтжээ

Бээжинд өнөөдөр айлчилж буй АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон хүний эрхийг зөрчсөн ноцтой асуудалтай тулгарчээ. Гэрийн хорионоос оргож, АНУ-ын Элчин сайдын яаманд орогнож буй Хятадын тэрс үзэлт, хараагүй хуульчийн хэрэг олон улсын анхаарлын төвд байна. Гэрийн хорионд байлгаж байсан хараагүй хуульчийн хэрэг дэлхийн хамгийн хүчирхэг эдийн засагтай хоёр гүрний эдийн засаг, стратегийн дээд хэмжээний яриа хэлэлцээнд саад учруулж болзошгүй байгаа юм.

Хоёр гүрний хоорондох дээд хэмжээний яриа хэлэлцээ маргааш эхлэх аж. Тэрс үзэлт хуульч Чений асуудлаар Бээжин, Вашингтоны эрх баригчдын аль нь ч ам нээгээгүй байна. Тянь Ань Миний хэрэг явдлаас хойш дэлхийн хамгийн том импортлогч, экспорлогч хоёр гүрэн хамтын ажиллагаанд сэв суулгаж мэдэх хүний эрхтэй холбоотой асуудлыг сөхөхөөс зайлсхийх болсон билээ. Тэрс үзэлт, хуульч Чен Хятадын нэг хүүхэд бодлогыг хатуу шүүмжлэгчдийн нэг бөгөөд хятад эмэгтэйчүүдэд хүчээр үр хөндөлт хийж, үргүй болгож буйг эсэргүүцсэний төлөө гэрийн хорионд байсан нэгэн юм. Тэрбээр өнгөрсөн долоо хоногт гэрийн хорионоос зугтаж, Бээжин хот дахь АНУ-ын Элчин сайдын яамнаас орогнол хүссэн талаар түүнийг дэмжигчид мэдээлсэн юм.

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама өнгөрсөн даваа гаригт Вашингтон хотод болсон хэвлэлийн хурлын үеэр хятад хуульчийн хувь заяа хэрхсэн талаар тайлбар хийхээс зайлсхийж байжээ. Түүнд улс төрийн орогнол олгох талаар Америкийн дипломатууд хөөцөлдөж байгаа эсэх нь тодорхойгүй байгаа юм. Барак Обма Вашингтонд хэлсэн үгэндээ АНУ, Хятадын дипломат харилцаанд хүний амь нас дээсэн дөрөөн буй БНАСАУ, Иран, Суданы тулгамдсан асуудлууд нэн чухал гэж ярьсан байна.

Н.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж