Европын улстөрчид Украинд очихгүйгээр шийдэж байна

Хуучирсан мэдээ: 2012.05.02-нд нийтлэгдсэн

Европын улстөрчид Украинд очихгүйгээр шийдэж байна

Украины Гадаад хэргийн яам “хүйтэн дайны” арга барил хэрэглэж байна гэж Европыг буруутгалаа.  Юлия Тимошенког зодсон дуулианы улмаас Ялтын саммитад очихоос татгалзсан Германы ерөнхийлөгч Йоахим Гаукийн үйлдэл Европ даяар гинжин урвал үүсгэв. Саммитад очихгүй гэдгээ Чехийн ерөнхийлөгч хэлж, Европын аваргын тэмцээнд нь ирэхгүйгээ Еврокомиссийн тэргүүн илэрхийллээ. Киев хотынхон энэ талаар янз бүрийн саналтай байна. “Хүмүүс айдастай болоод байгаа талаар гадныхан сэтгэл тавьж байгаа нь сайн хэрэг”. “Энэ бол хоосон сүржигнэл. Тэд ирэхгүй гээд яах билээ. Ирж л таараа”. “Тэд зүгээр нэг үг алддаггүй. Манай улстөрчид л өнөөдөр хэлээд маргааш нь буцдаг”. Киевчүүд иймэрхүү янзаар ярьцгааж байна.

Украины “Евро-2012” тоглолтод очих эсэхээ Ангела Меркель одоогоор шийдээгүй байна.

Юлия Тимошенко одоо шоронд өлсгөлөн зарлаад байна. Тимошенког зодсон гэж өмгөөлөгчид нь мэдэгдэж байгаа ч Харин Украины Ерөнхий прокурор экс ерөнхий сайдын бие хөхөрч, нөжирсөн нь зодуураас үүдэлтэй биш  гэжээ.

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж