Топ 47-д ”Алтан жолоо групп” шалгарлаа

Хуучирсан мэдээ: 2012.05.02-нд нийтлэгдсэн

Топ 47-д ”Алтан жолоо групп” шалгарлаа

Монгол Улсын Засгийн Газар, МҮХАҮТанхим хамтран зохион байгуулсан 2011 оны ТОП-150 аж ахуйн нэгжийг шалгаруулах ёслолын ажиллагаа шилдгүүдээ шалгарууллаа.

10-н жил дараалан монголын ТОП-100 болон ТОП-150-н аж ахуйн нэгжээр шалгарч байсан“АЛТАН ЖОЛОО” группийн хувьд улс эх орныхоо хөгжилд бодит хөрөнгө оруулагч, нийгмийн хариуцлагатай тэргүүлэгч аж ахуйн нэгж гэдгээ дахин Монгол Улсын Засгийн Газар болон МҮХАҮТанхим-аар үнэлүүлэн 11 дэх жилдээ зохион байгуулагдаж буй уг шалгаруулалтанд ТОП-47-д шалгарч, өмнөх жилийн байраа 24-өөр ахиулсан амжилт гаргалаа.

Бидний сайн мэдэх “АЛТАН ЖОЛОО” группийн “САНСАР”хүнсний сүлжээ дэлгүүр нь дотоодын 1,000 гаруй байгууллагууд болон гадаадын 10-аад орны 20 гаруй байгууллагуудтай идэвхитэй хамтран ажиллаж, тэдгээрийн 10,000 гаруй нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг монгол эх орондоо айл өрх бүрт хүргэсээр ирсэн юм. Эрүүл аюулгүй, баталгаажсан хүнсний  бүтээгдэхүүнийг хэрэглэгчиддээ бодит үнээр санал болгож чаддаг “САНСАР”хүнсний сүлжээ дэлгүүрүүдийг Улаанбаатар хотод мэдэхгүй, үйлчлүүлж үзээгүй хүн ховор бизээ.

Дэлхийд чанараараа танигдсан хүнсний бүтээгдэхүүнүүдийг монголын хэрэглэгчдэд хүргэх зорилготой  “Алтан жолоо импекс” нь өнөөдрийн байдлаар 10 гаруй орны 21-н  томоохон үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнийг монгол улсад худалдаалах албан ёсны онцгой эрхтэйгээр үйл ажиллагаа явуулж байгаа билээ. Тэр дундаас хүүхэд бүрийн хамгийн дуртай амттан болох HARIBО брэндийн  монгол дахь албан ёсны цорын ганцхан дистрибьютер юм.

Мөн 2011 онд “АЛТАН ЖОЛОО” групп нь өөрийн охин компани болох “Арвайн үндэс” ХХК-даа томоохон хөрөнгө оруулалтыг хийж, хүчин чадалын хувьд улсдаа тэргүүлэх зэрэглэлийн, орчин үеийн шинэ пивоний үйлдвэрийн бүтээн байгуулалтыг хийж  энэ оны 2-р улиралд ашиглалтан оруулахаар төлөвлөн ажиллаж байна. Энэхүү үйлдвэр нь ашиглалтанд орсноор  250 гаруй шинэ ажлын байрыг бий болгоод зогсохгүй монголын хүнсний салбарын томоохон үйлдвэрлэгчдийн тоог нэгээр нэмэгдүүлж байгаа юм.

2011 оны Нийслэлийн шилдэг аж ахуйн нэгжээр 2 удаагаа шалгарч, Монголын ТОП-100 болон ТОП-150 аж ахуйн нэгжийн  нэг “АЛТАН ЖОЛОО” группийн хамт олны зүгээс энэхүү шагналыг хүндэтгэн хүлээн авсан төдийгүй биднийг сонгон үйлчлүүлдэг үйлчлүүлэгчид, хамтран ажилладаг бүхий л байгууллагууд, түншүүддээ талархал илэрхийлж , “Амжилтийн жолоог хамтдаа…” хэмээн уриалж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж