“Жаст” групп ТОП-150-д шалгарлаа

Хуучирсан мэдээ: 2012.05.02-нд нийтлэгдсэн

“Жаст” групп ТОП-150-д шалгарлаа

ЖАСТ ГРУПП ТОП-150-д 11 ДЭХ ЖИЛЭЭ ШИЛДЭГ КОМПАНИАР ШАЛГАРЛАА

Монгол Улсын Засгийн газар, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас хамтран жил бүр уламжлал болгон бизнесийн шилдгүүдийг шалгаруулдаг. 2011 оны ТОП-150 аж ахуйн нэгжийн шалгаруулалтад Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд оруулсан хувь нэмэр, компанийн засаглал болон нийгмийн хариуцлага, авлигын эсрэг хийсэн ажил зэрэг олон үзүүлэлтээрээ “ЖАСТ ГРУПП” ТОП АЖ АХУЙН НЭГЖ-ийн 11 дүгээрт шалгарлаа.

Жаст групп нь Монгол улс орны аймаг, сум, баг бүрт  өөрийн үйл ажиллагааг хүргэдэг 560 салбар нэгжтэй, бие даасан 5 охин компанийн нэгдэл бүхий Монголын үндэсний компани юм.

Жаст группийн охин компаниуд нь Монгол улсын эдийн засгийн тулгуур салбар болсон Газрын тосны бүтээгдэхүүний салбар, Хөдөө аж ахуйн салбар, Банкны салбар, Уул уурхайн салбар, Олон улсын худалдааны салбар болон Барилгын салбарт үйл ажиллагаагаа явуулж, тухайн салбарын зах зээлдээ тэргүүлэх байр суурь эзлэн, 10 гаруй жил тогтвортой үйл ажиллагаа эрхэлж байгаа билээ.

Энэхүү ТОП АЖ АХУЙН НЭГЖ-ээр шалгарсан явдал нь үйл ажиллагааг маань үргэлж дэмжин ажиллаж, урам өгч байдаг харилцагч, үйлчлүүлэгч болон бидэнтэй өдөр тутам хамтран хөдөлмөрлөж, баялгийг бүтээгч сэтгэл санаа зорилго нэгт  хамтрагчид Та бидний хамтын амжилт юм.

ЖАСТ ГРУПП
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж