Уг наадам Дундговь аймагт болж, Өмнөговь, Өвөрхангай, Говьсүмбэр, Төв, Хэнтий, Сүхбаатар аймгийн багш, сурагчдын дунд орос хэлний олимпиад, орос дуу шүлгийн уралдаан болжээ. Хэнтий аймгийг төлөөлж оролцсон Бор-Өндөр хотын багш, сурагчдаас 11-р ангийн сурагчдын олимдиадад “Бор-Өндөр” цогцолбор сургуулийн 11 А ангийн сурагч Баяраагийн Ганцэцэг тэргүүн байр эзэлж, ОХУ-ын их дээд сургуульд Оросын Засгийн газрын тэтгэлгээр үнэ төлбөргүй суралцах эрхээр шагнуулав.
Мөн н.Ганцэцэг охин С.Я.Маршакийн нэрэмжит орос шүлгийн уралдаанд ч тэргүүлжээ. Уг арга хэмжээг ОХУ-ын ЭСЯ, МУИС-ийн Гадаад хэл соёлын сургууль, Найрамдлын нийгэмлэгүүдийн Монголын эвлэл болон Оросын Соёл шинжлэх ухааны төв, Плехановын нэрэмжит Эдийн засгийн их сургууль хамтран зохион байгуулж, 2013 оны хэлний олимпиадыг Бор-Өндөр хотод зохион байгуулахаар болжээ.