Ц.Гарамжав М.Ичинноровт хариу өгөв

Хуучирсан мэдээ: 2012.05.02-нд нийтлэгдсэн

Ц.Гарамжав М.Ичинноровт хариу өгөв

“Ардын намын эмэгтэйчүүд намдаа өгсөн хандивынхаа хэмжээгээр өрсөлддөг. Намын удирдлагууд нь ч хандивын хэмжээнээс нь хамаарч албан тушаал олгодог” хэмээн хүний эрхийн хуульч М.Ичинноров Ардын намаас гарахдаа мэдэгдэж байсан. “Эрдэс баялаг, эрчим хүчний дэд сайд Ц.Гарамжав ийм л байдлаар сайдын суудал авсан” хэмээж байсан удаатай. Тэгвэл Эрдэс баялаг, эрчим хүчний дэд сайд Ц.Гаравжав дээрх ярианы хариуд  “Бид  намдаа боломжийнхоо хэрээр, сэтгэл зүрхнээсээ хандив өгдөг болохоос биш ямар нэгэн дарамт шахалтын дор, албан тушаалд суух гэж өгдөггүй. Тухайлбал, Ардын намын 1000 эмэгтэй саяхан Төрийн ордонд эх орныхоо өнцөг булан бүрээс ирж хуралдсан. Үүний унааны зардал, зочид буудлын зардалд маш их санхүүжилт хэрэгтэй. Энэ бүхнийг эмэгтэйчүүд бид сайн дураараар санхүүжүүлэхгүй бол болохгүй” хэмээсэн байх юм.

Эх сурвалж: "Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж