Сонгуулийн ерөнхий хорооны таван гишүүний бүрэн эрхийн хугацаа энэ жил дуусч байгаа. Тухайлбал, П.Бямбасүрэн, М.Мэндбилэг, Х.Пүрэвсүрэн, Д.Сандаг-Очир нар Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээр ажиллаад зургаан жил болсон байна. Дээрх эрхмүүдийн орны хүнийг Ерөнхийлөгч, УИХ, Улсын Дээд шүүхээс санал болгож УИХ-аас томилох учиртай. Тиймээс одоогийн байдлаар дээрх байгууллагуудаас ямар нэгэн санал ирүүлээгүй байгаа учир Сонгуулийн ерөнхий хорооны гишүүдийг хэзээ томилох нь тодорхойгүй байгаа гэнэ.
"Улс төрийн тойм" сонин