Ц.Даваасүрэн хэн нэгний хөлд үрэгдэв үү

Хуучирсан мэдээ: 2012.05.02-нд нийтлэгдсэн

Ц.Даваасүрэн хэн нэгний хөлд үрэгдэв үү

УИХ-ын гишүүн Д.Тэр­бишдагва, Ч.Улаан, О.Чулуунбат нар МАХН-ын батлахаа сэргээнэ гэх утгатай мэдээлэл цацагдаад удсан. Тэд өөрсдөө ч нэлээд эртнээс бэлдэж байжээ. Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва өнгөрсөн сарын 30-нд  Сонгинохайрхан дүүргийн намын үүрт өргөдлөө өгч, Ардын намын батлахыг хүлээлгэн өгчээ. Харин УИХ-ын гишүүн Ч.Улаан өчигдөр намынхаа үүрт батлахаа буцааж өгсөн байна. Харин УИХ-ын гишүүн О.Чулуунбат одоогоор харьяа үүртээ батлахаа өгч амжаагүй байгаа аж. Үүнээс болоод “МАХН-ын дарга Н.Энхбаярыг баривчлах үеэр дээрх гурван гишүүн гэрт нь байсан. Тэд нэг тохироонд хүрсэн байх. Харин УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн тэдний хөлд үрэгдчих шиг боллоо” хэмээн ярих хүмүүс цөөнгүй болжээ.

Эх сурвалж: "Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж