Францын шигшээгийн домогт хамгаалагч Зинедин Зидан Москвад иржээ. Тэрбээр “Адидас” брэндийн нүүр царай болдгийнхоо хувьд ажлаар хойд хөршид ирсэн байна. Улмаар сурталчилгааныхаа ажлын хүрээнд “Улаан талбай”-г хөндлөн гулд гүйжээ. Домогт хамгаалагч энэ үедээ “Би нэгэнт Орост ирсэн юм чинь “Анжи”-гийн спортын захирал Роберто Карлостой уулзмаар байна. Юун тухай ярихаа одоо хэлж чадахгүй нь. Ямар ч байсан чалчих сэдэв байгаа. Тэр их сайхан ажил хийж байгаа хүн шүү” гэж өгүүлсэн байна.
Х.САЙХАН