АНУ, Аргентин, Франц нэг хэсэгт багтлаа

Хуучирсан мэдээ: 2012.05.02-нд нийтлэгдсэн

АНУ, Аргентин, Франц нэг хэсэгт багтлаа

“Лондон-2012” олимпийн наадмын сагсан бөмбөгийн тэмцээний сугалаа өчигдөр Будант Альбионы нийслэлд боллоо. Эрэгтэйчүүдийн “А” хэсэгт олимпийн наадмын хамгийн олон түрүүтэй АНУ-ын шигшээ баг, 2004 оны Афины олимпийн аварга Аргентин, Тони, Паркерийн эх орон Франц, Африк тивийн аварга Тунисын шигшээ баг багтжээ. Харин “В” хэсэгт 2006 оны дэлхийн аварга Испани, Австрали, Бразил, БНХАУ, тэмцээнийг зохион байгуулагч Их Британи орсон юм. Харин сүүлийн гурван азтаны нэр зургадугаар сарын 2-8-нд Венесуэлд болох сонгон шалгаруулах тэмцээнээс тодорно. Эмэгтэйчүүдийн “В” хэсэгт Бразил, Автрали, ОХУ гэсэн хүчирхэг багууд “чихэлдэв”.

Б.БАТ

“ӨДРИЙН ШУУДАН” сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж