Бирмийн сөрөг хүчин тангараг өргөнө

Хуучирсан мэдээ: 2012.05.02-нд нийтлэгдсэн

Бирмийн сөрөг хүчин тангараг өргөнө

Бирмийн сөрөг хүчний лидер Аунг Сан Суу Кийн Ардчиллын төлөөх үндэсний лиг парламентын сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулснаас хойш яг нэр сарын дараа парламентын суудалд суух гэж байна. Аунг Сан Суу Кий болон түүний намын 42 гишүүн Үндсэн хуульд өөрчлөлт оруулахаас нааш тангараг өргөхөөс татгалзсан билээ. Харин өнгөрсөн даваа гаригт НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн Бирмд албан ёсны айлчлал хийсний дараа Ардчиллын төлөөх үндэсний лиг нам парламентын тангараг өргөхөөр болжээ. Бирмийн Ардчиллын төлөөх үндэсний лиг нам эрх баригч цэргийнхний баталсан Үндсэн хуулийг хүндэтгэхээс татгалзсан билээ. Бирмийн сөрөг хүчний лидер ард түмний эрх ашгийн төлөө парламентад тангараг өргөх болсон гэжээ. Тэрбээр “Бирмийн ард түмэн биднийг парламентад сонгосон учраас бид ард түмнийхээ төлөө үүнийг хийх ёстой хэмээн мэдэгдсэн байна. Гэвч Бирмд олон жил ноёрхож буй цэргийн дэглэмийн эрх дархыг баталгаажуулсан Үндсэн хууль улс төрийн тэмцлийн цөм хэвээр буйг ажиглагчид бичиж байна.

Н.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж