Сонгуулийн хуулийн маргааныг эцэслэн шийдвэрлэнэ

Хуучирсан мэдээ: 2012.05.02-нд нийтлэгдсэн

Сонгуулийн хуулийн маргааныг эцэслэн шийдвэрлэнэ

Үндсэн
хуулийн цэцийн их суудлын хуралдаан өнөөдөр болж, УИХ-ын Сонгуулийн
тухай хуулийн зарим зүйл, заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчиж
байна гэсэн маргааныг эцэслэн шийдвэрлэнэ. Үндэслэн хуулийн цэцийн
өнгөрсөн гуравдугаар сарын 28-нд гарсан 02 дугаар дүгнэлтийг УИХ хүлээн
зөвшөөрөх боломжгүй гэж үзэж, тогтоол гаргасан тул ийнхүү их суудлын
хуралдаанаараа хэлэлцэх гэж байгаа билээ.

Тодруулбал, Монгол
Улсын Их Хурлын сонгуулийн 26 тойрогт 48 мандатын төлөө нэр дэвшигчдээс
тус тусын тойрогтоо ялагдал хүлээсэн боловч тэдгээрээс 28 ба түүнээс
дээш хувийн санал авсан нэр дэвшигч Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдох
боломжийг бий болгон хуульчилсан Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай
хуулийн 4 дүгээр зүйлийн 4.9 дэх хэсгийн холбогдох заалт, 49 дүгээр
зүйлийн 49.1.5, 49.1.5.а, 49.1.5.б, 49.1.5.в заалт, мөн зүйлийн 49.1.6
дахь заалтын холбогдох хэсэг Үндсэн хуулийн холбогдох зүйл, заалтыг
зөрчсөн эсэх тухай маргааныг дахин хянаж, эцэслэн шийдвэрлэх юм.

Т.МАША
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж