
“Capitalist Exploits” байгууллагаас ирэх долдугаар сард Улаанбаатар хотноо Монголд хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт зохион байгуулах гэж байна. “Корпорэйт” зочид буудалд болох чуулга уулзалтад Монголын хөгжлийн группийн Харрис Купперман, “Firebird Management”, “Өндөртолгой минералс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Жеймс Пассин, “Mogul Ventures”-ийн Ж.Жамул, “APIP Corp”-ийн Ли Кашел, “Rescap Securities”-ийн Эрик Зюррин,” M.A.D” -ийн Кристофер ДеГрубен, “Mongolia Asset Management”-ийн хөрөнгө оруулалтын зөвлөх Оскар Мендоза, “CPSI Int"l”-ийн Б.Мөнхдөл, BDSec брокерийн пүүсийн Г.Мөнхтулга зэрэг хүмүүс оролцох гэнэ. Ирэх долдугаар сарын 25-28-ны хооронд гурван өдөр үргэлжлэх чуулга уулзалтаар банкирууд, УИХ-ийн гишүүд, шийдвэр гаргагчид Монголын Хөрөнгийн биржийн судалгаа, хөрөнгө оруулагчдын товч мэдээлэл, хөрөнгө оруулах боломж, үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн судалгааны талаар хэлэлцэх гэнэ.
Н.ЭНХ