“Өргөө” кино театрт тавдугаар сарын 4-нд буюу ирэх баасан гаригт нээлтээ хийхээр товлогдоод буй “Мөрөөдлийн театр”-ын дэлгэцийн анхны бүтээл “Ээжийн дайсан” киноны хоёр дахь саундтрек гарчээ. Киноны анхны дуу болох “Хариулаач надад” дууг дуучин Ч.Цэлмүүн дуулсан бол энэ удаад “Мөрөөдлийн театр”-ынхан өөрсдөө киноныхоо дууг амьдруулжээ. Соёлын тэргүүний ажилтан Г.Эрхэмбаяр, Г.Алтаншагай, Д.Баттөмөр нар огцом тэсрэлт хийж, хип хоп урлагт хөл тавьснаар “Diss to хадам ээж” дуу төрсөн гэнэ. Дууны үгийг реппер Gee, аяыг Оки зохиожээ. Реппер Gee хип хопын “шиноковууд”-д үглэх тал дээр зөвлөгөө өгсөн гэнэ лээ.
“Diss to хадам ээж” дууны клипийг ЭНД дарж үзнэ үү.
Г.Даша