
Энэхүү ширүүн өрсөлдөөнд Apple компанийн шилдэг бүтээгдэхүүн iPad тэргүүлж, борлуулагдсан тоогоороо дээд амжилт тогтоож байгаа.
iPad-ын хэрэглэгчдэд зориулан загварын орднууд iPad-нд зориулсан цүнх болон бусад дагалдах хэрэгсэлүүдийг бүтээж, iPad-хамгаалах бас гоёх боломжийг олгож байгаа.
Үүний нэг Францын Chloe загварын ордон iPad-нд зориулсан цүнхний хавар зуны загваруудаа танилцуулжээ.
Гэгээлэг зуны өнгөтэй, дэгжин хийцтэй, доргилт гэмтлээс хамгаалах гадаргуутайн дээр мөрөндөө үүрэх оосор бас бусад хүмүүс зөвшөөрөлгүйгээр таны iPad-ыг хэрэглэхээс хамгаалсан бяцхан цоожийг нэмж өгчээ.
Эдгээр хавар зуны загварууд 300-500 ам.долларын үнэтэй байгаа аж.
Н.Наран