Volkswagen Хятадад үйлдвэрээ нээнэ

Хуучирсан мэдээ: 2012.05.02-нд нийтлэгдсэн

Volkswagen Хятадад үйлдвэрээ нээнэ

Германы автомашин үйлдвэрлэгч “Volkswagen” пүүс Хятадын баруун нутгийн Шинжаан-Уйгарын өөртөө засах районд үйлдвэрээ байгуулахаар болсон тухайгаа өчигдөр мэдэгдлээ.

Тус компанийн маркетинг борлуулалт хариуцсан захирал Кристиан Клинглер Бээжинд болж буй Хятадад үйлдвэрлэсэн автомашины үзэсгэлэнгийн үеэр “Бид Хятадын баруун нутгийн зах зээлийг судалж байна. Тэнд цаашид ирээдүйтэй гэдэгт итгэлтэй байгаа. Баруун нутагт байгуулагдах үйлдвэр нь тус бүсийн хэрэгцээг бүрэн хангана” гэжээ.

“Volkswagen” компани ихэвчлэн Хятадын зүүн нутгуудад автомашинаа борлуулдаг. Тэд тус улсыг автомашинаараа бүрэн хангах төлөвлөгөөтэй байгаа бололтой. Одоогоор баруун
Өнгөрсөн онд компанийн Хятад дахь үйлдвэр 2.3 сая автомашин үйлдвэрлэсэн. Германы пүүс 2012-2016 онд тус улс дахь үйлдвэрт 14 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөжээ.

ОХУ, Хойд Америк, Хятадад хамгийн эрэлттэй байгаа нь “Volkswagen” автомашин гэж судалгааны байгууллагуудын тайланд өгүүлсэн. Тус компани өнгөрсөн онд дэлхий дахинд анх удаа хоёр сая автомашин борлуулж чаджээ. Дэлхийн автомашин үйлдвэрлэгчдийн үзэж буйгаар Хятадын талтай хамгийн боломжийн гэрээ байгуулсан нь “Volkswagen” компани аж.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж