Саймон Коул экс-амрагаа X Factor-т авах гэнэ

Хуучирсан мэдээ: 2012.05.02-нд нийтлэгдсэн

Саймон Коул экс-амрагаа X Factor-т авах гэнэ

X Factor шоуны шүүгч Саймон Коул дуучин Destiny`s child хамтлагийн дуучин асан Келли Роуландыг шүүгчдийн бүрэлдэхүүнээс хасч, түүний оронд экс амраг Австралийн дуучин Дэнни Миноуг томилох замыг засч байгаа гэнэ. Келли Роуланд өчигдөр “X Factor”-ын шинэ шоунд дахин оролцохгүй болсон гэж мэдэгдсэн нь энэ яриаг баталсан билээ. Саймон Коул, Дэнни Миноу нарыг учиртай байсан тухай шуугиан газар авсан нь Келли Роуландыг шоунаас гаргахад түлхэц болсон гэж түүний хэвлэлийн төлөөлөгч нь ам алдсан гэнэ. Австралийн дуучин Дэнни Миноу 2007 онд X Factor шоуны шүүгчээр ажиллаж байсан юм.

Н.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж