Орон нутгийн сонгуулийн хуулийг хэлэлцэнэ

Хуучирсан мэдээ: 2012.05.02-нд нийтлэгдсэн

Орон нутгийн сонгуулийн хуулийг хэлэлцэнэ

Өнөөдөр УИХ-ын дөрвөн байнгын хороог хуралдуулахаар төлөвлөөд байна.

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар гишүүн Д.Лүндээжанцан, З.Энхболд, Н.Батбаяр нараас болон Засгийн газраас өргөн мэдүүлсэн Орон нутгийн Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон дагалдах бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийнэ.

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлэг, Усны нөөцийг бохирдлоос хамгаалах, усны бохирдлын хяналтын тухай хуулийн төсөл, Усны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Татварын ерөнхий хуульд нэмэлт оруулах тухай, Монгол Улсын нэгдсэн төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэнэ. Мөн Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэх ажээ.

Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Шүүхийн захиргааны тухай, Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай, Эвлэрүүлэн зуучлалын тухай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Өмгөөллийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Арбитрын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Гэр бүлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийнэ.

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, /Засгийн газраас өргөн мэдүүлсэн Мөнгөн шагналын хэмжээг тогтоох тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх эсэх, Говийн болон алслагдсан бүсийн нэмэгдэл олгох тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх эсэх, Хүүхдэд мөнгөн тэтгэмж олгох тухай хуулийн төсөл, Мөнгөн тэтгэмжийн хэмжээ тогтоох тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийхээр болсон байна.

                            Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж