
Медведев намын дарга болно гэдэг нь Засгийн газрын тэргүүн болж байна гэсэн үг. Харин Путин намын тушаалаас татгалзсанаар өөрөөсөө Нэгдмэл Оросыг холдууллаа. Тэрээр сонгуулийн кампаниараа намаас зай барьж байсан. Үүний тод жишээ нь Бүх Оросын ардын фронд гэдэг нэгдлээс тэр штабаа байгуулсан явдал юм.
Дмитрий Медведев албан ёсоор “Нэгдмэл Орос нам”-ыг их хурлынх нь дараа толгойлох юм. Их хурал нь тавдугаар сарын 26-ны өдөр Москва хотноо болох ёстой. Нэгдмэд Орос намын дарга нь бараг хязгааргүй эрх мэдэлтэй. Тэрээр их хурлаас бусад намын гаргасан шийдвэрт хориг тавьж чадна. Мөн тэрээр намынхаа ямар ч гишүүний эрх мэдлийг буулгаж чадна. Одоо тус нам хоёр дээд байгууллагатай. Дээд зөвлөл нь дүрмийн дагуу намын хөгжлийн стратегийг бий болгоно. Ерөнхий зөвлөл нь намын өдөр тутмын амьдралыг удирддаг. НОН-ын Дээд зөвлөл нь зургаан хүнтэй. Үүнд: удирдагч Борис Грызлов, Татарстаны ерөнхийлөгч асан Минтимер Шаймиев ба Москва мужийн ирээдүйн захирагч Сергей Шойгу, нарын намыг зохион байгуулагчид багтдаг. Юрий Лужков огцрохоосоо өмнө намыг санаачлагчдын нэг байв. Хэрэв Дээд зөвлөлийг огцоруулбал Борис Грызлов намын албаэ тушаалгүй болно. Гэхдээ тэрээр Алс Дорнодын корпорацийг толгойлох магадлалтай хүний нэг.