Монголын хамгийн анхны катв Сансар кабель компани нь 2003 оноос хойш 8 дахь жилдээ “Топ 150” аж ахуйн нэгжийн нэгээр шалгарлаа.
Монгол улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас хамтран жил бүр зохион байгуулдаг “ТОП-150” арга хэмжээний 2011 оны шалгаруулалт 04-30 болж өнгөрлөө.
Улс орны эдийн засаг , бизнесийн хөгжилд томоохон хувь нэмэр оруулсан аж ахуйн нэгжүүдийг тодорхой үзүүлэлтүүдийн дагуу шалгаруулан жагсаадаг энэхүү арга хэмжээ энэ жил 11 дэхь удаагаа болж өнгөрлөө. Тус арга хэмжээнд Монголын хамгийн анхны катв Сансар кабель компани нь 2003 оноос хойш 8 дахь жилдээ “Топ 150” аж ахуйн нэгжийн нэгээр шалгарлаа.
Өнгөрсөн онд тус компани нь найдвартай татвар төлөгч аж ахуй нэгж мөн нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэгч салбарын манлай компани болохыг бататган “Топ 150” аж ахуйн нэгээр өргөмжиллөө.
Цаашид ч Сансар кабель компани маань Монгол улсынхаа хөгжил дэвшлийн төлөө ихийг хийж бүтээх болно гэдгийг дурьдлаа.