“Хүртээмжтэй орчин” аяны спортын тэмцээн өндөрлөв

Хуучирсан мэдээ: 2010.05.07-нд нийтлэгдсэн

“Хүртээмжтэй орчин” аяны спортын тэмцээн өндөрлөв

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн асуудалд төр, олон нийтийн  анхаарлыг хандуулах, Конвенцийн  үзэл санааг сурталчлах, Засгийн газарт  НҮБ-ын өмнө хүлээсэн үүргийг нь сануулах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг  “Нийгмийн халамж хүртэгч биш, баялаг бүтээгч” болохыг нотлон харуулах  зорилгоор “Хүртээмжтэй орчин” сарын аяныг зохион байгуулсан юм.  Аяны хүрээнд яруу найраг, эссэ бичлэгийн уралдаан, спортын олон төрлийн тэмцээн, уралдаан зохион байгуулснаас гадна “Саадгүй орчин” тэргэнцэртэй иргэдийн өртөөчилсөн аялал зэргийг зохион байгуулж, өнөөдөр спортын тэмцээн, уралдаанд түрүүлсэн тамирчдын шагналыг Спортын төв ордонд гардууллаа. Аяныг НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр: Хууль зүйн үйлчилгээний хүртээмж хүний эрх төсөл, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 31 Төрийн бус байгууллага хамтран зохион байгуулсан бөгөөд олимп, дэлхийн аваргуудын байгуулсан “Амжилтын төлөө хамтдаа” төрийн бус байгууллагынхан мөн дэмжин оролцсон байна.
Өнөөдөр Спортын төв ордонд болсон шагнал гардуулах ёслолд Олимпийн аварга, Хөдөлмөрийн баатар Э.Бадар-Ууган, гавьяат тамирчин Б.Наранбаатар нар оролцож, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, багачуудад сэтгэлийн дэм хайрлажээ.

Аяныг дэмжин ажилласан  төрийн байгууллагууд:

1.    НХХЯ
2.    ЗТБХБЯ
3.    БСШУЯ
4.    ГХЯ
5.    ХЗДХЯ
6.    ЭМЯ
7.    ХЭХҮХ  /Хүний эрхийг хангах үндэсний хороо/
8.    ХЭҮК    /Хүний эрхийн үндэсний комисс/
9.    ЗГ-ын хэрэгжүүлэгч агентлаг БТСГ
10.    НЗДТГ
11.    НХТГ  /Нийслэлийн хүүхдийн төлөө газар/
12.    НТГ    /Нийслэлийн тээврийн газар/
13.    НСУГ  /Нийслэийн соёл урлагийн газар/

Хамтран ажилласан олон улсын байгууллагууд:

1.    НҮБ-ын хөгжлийн хөтөлбөр: ХЗҮХХЭТ
2.    НҮБ-ын хүүхдийн сан
3.    Мерсикор Олон Улсын байгууллага

Дэмжин ажилласан хувийн хэвшлийн  байгууллагууд:

1.    Наран групп
2.    Skytel
3.    Сүнжин гранд
4.    “Үсэг” ХХК
5.    Хас банк
6.    Номин фүүдс
7.    Мон бакери
8.    ZZ хуулийн фирм
9.    Номин их дэлгүүр

Б.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж