Засгийн газар хуралдана

Хуучирсан мэдээ: 2012.05.02-нд нийтлэгдсэн

Засгийн газар хуралдана

Монгол Улсын Засгийн газар өнөөдөр 14.30 цагт ээлжит хуралдаанаа хийж, дараах асуудлыг хэлэлцэхээр товложээ.

1.Улсын Их Хурлын гишүүн Ц.Цэнгэл нарын санаачлан боловсруулсан Монгол
Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай
хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал,
дүгнэлтийн тухай
                                                (Ц.НЯМДОРЖ)
 

2.Улсын Их Хурлын гишүүн Я.Батсуурийн санаачлан боловсруулсан Орон
сууцны тухай хуульд нэмэлт оруулах тухай болон Газрын тухай хуульд
нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдэд Засгийн газраас өгөх санал,
дүгнэлтийн тухай
                                                (Ц.НЯМДОРЖ)
 

3.Улсын Их Хурлын гишүүн П.Алтангэрэлийн санаачлан боловсруулсан
Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай
хуулийн төслүүдэд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийн тухай
                                                (Ц.НЯМДОРЖ)
 

4.Засгийн газрын 2010 оны 119 дүгээр тогтоолын хэрэгжилт болон Ерөнхий сайдын  захирамжийн төслийн тухай
                                                (Ц.НЯМДОРЖ)
 
5.”Авлигын эсрэг олон улсын академийг олон улсын байгууллага болгон үүсгэн байгуулах тухай хэлэлцээр”-т нэгдэн орох тухай
                                                (Г.ЗАНДАНШАТАР)
 

6.Говийн бүсийн бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх чиглэлээр авч
хэрэгжүүлэх арга хэмжээний тухай                                    
                                                (Ч.ХҮРЭЛБААТАР)
 

7.Хөрөнгө гаргах тухай
                                                (Ё.ОТГОНБАЯР)
 

8.Замын хөдөлгөөний аюулгүй байдлын үндэсний стратеги батлах тухай
                                                (Ц.ДАШДОРЖ)
 
                                          

ТАНИЛЦУУЛАХААР

 
9.Аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, тэргүүлэгчдээс 2011
онд зохион байгуулсан ажил, түүний дүнгийн талаар                     
           
                                                (Ч.ХҮРЭЛБААТАР)
 
10.ЮНИДО-ын Ерөнхий захирлын айлчлалын талаар
                                                (Г.ЗАНДАНШАТАР)

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж