Лондонд өрсөлдөх жүдочдыг 5-нд зарлана

Хуучирсан мэдээ: 2012.05.02-нд нийтлэгдсэн

Лондонд өрсөлдөх жүдочдыг 5-нд зарлана

Лондонгийн XXX зуны олимпод Монголын жүдочид хамгийн олон хүнээ илгээж байгаа. Одоогийн байдлаар эрэгтэй, эмэгтэй тус бүр дөрвөн жинд олимпийн эрх авах нь нэгэнт тодорхой болсон. Олон улсын жүдо бөхийн холбооноос тогтоосон чансаагаар эрэгтэй эхний 22, эмэгтэй 20 тамирчны тус бүр долоон жинд олимпод оролцох эрх олгох юм. Ингэхдээ нэг улсаас нэг л тамирчин эх орноо төлөөлөн Лондонг зорино. Монголын жүдочдын тухайд 12 /давхардсан тоогоор/ тамирчин чансаагаар олимпийн эрх бүхий байрлалд бичигдээд байгаа. Олимпийн эрхийн оноо өгөх тэмцээн албан ёсоор дууссан учир энэ сарын 5-10-ны хооронд олимпод оролцох тамирчны нэрс тодорхой болох юм. Олон улсын жүдо бөхийн холбооноос тавдугаар сарын 5-нд олимпийн эрхийн болзол хангасан тамирчдыг албан ёсоор зарлах бөгөөд 10-нд эцсийн байдлаар гаргах ажээ.

“Лондон-2012” олимпийн эрхийн болзол хангаад буй тамирчид:

Эрэгтэй:

60 кг: Д.Төмөрхүлэг, Ч.Болдбаатар, Г.Болдбаатар
66 кг: Х.Цагаанбаатар, С.Мияарагчаа
73 кг: С.Ням-Очир
-100 кг: Н.Түвшинбаяр, Б.Тэмүүлэн

Эмэгтэй:
48 кг: М.Уранцэцэг
52 кг: М.Бундмаа
63 кг: Ц.Мөнхзаяа
-78 кг: П.Лхамдэгд

Дээр нь эмэгтэйчүүдийн 57 кг-д Д.Сумъяа, 70 кг-д Ц.Наранжаргал нар Лондонгийн олимпод оролцох магадлал өндөр байгаа юм.

Б.МӨНХЗУЛ

“Спортын шуудан” сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж