Обамагийн штаб сонгуулийн уриагаа зарлав

Хуучирсан мэдээ: 2012.05.02-нд нийтлэгдсэн

Обамагийн штаб сонгуулийн уриагаа зарлав

Барака Обамагийн сонгуулийн штаб Америкийн ерөнхийлөгчийн шинэ уриаг танилцуулав. Даваа гаригт нийтлэгдсэн роликаас “Урагшаа” (Forward) гэсэн үгийг тодотгожээ. Долоон минутын ролик нь Обама 2008 онд ерөнхийлөгч болоход эдийн засаг ямар хүнд байдалд байсан тухай өгүүлснээр эхэлж байна. Дараа нь үзэгчдэд Обамагийн засаг захиргааны байгуулсан гавяа, зүтгэлийн талаар ярин Иракийн дайн төсгөл, Осама бин Ладенийг устгасан зэргийг онцолжээ.

Роликийн төгсгөлд өөр их зүйл хийх хэрэгтэй гэсэн үг гараад “Урагшаа” гэсэн үгээр төгсөх ажээ. Штабынх нь мэдээгээр энэ видеог ирэх бямба гаригт болох Огайо ба Вирджиниа мужуудад болох сонгуулийн цуглаан дээр үзүүлэх болно гэж Huffington Post мэдээлжээ.

Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж