“Duran Duran” олимпийн арга хэмжээнд дуулна

Хуучирсан мэдээ: 2012.05.02-нд нийтлэгдсэн

“Duran Duran” олимпийн арга хэмжээнд дуулна

“Лондон-2012” зуны XXX олимпийн наадам эхлэхэд бэлэн болсныг тунхаглах тоглолт алдарт Гайд паркт болно. Харин тус тоглолтод “Duran Duran” хамтлаг оролцож, ая дуугаа өргөхөөр болжээ. Тэрхүү тоглолтод Их Британийн дөрвөн улсын урлаг, соёлын алдартнууд оролцох бөгөөд “Duran Duran” Английг төлөөлж буй бол “Snow Patrol” Хойд Ирландыг төлөөлөн оролцох юм байна. Харин Уейлсийг “Stereophonics”, Шотландыг Паоло Нутини төлөөлөх ажээ.

Тоглолт долдугаар сарын 27-нд, олимпийн наадмын нээлтийн ёслолтой давхцан болох бөгөөд олимпийн цэнгэлдэхэд элдэв үзүүлбэрүүдийн дундуур том дэлгэцээр гаргах юм. Мөн энэ үеэр  Тауэр-Хамлетс дахь Виктория паркт аварга том хоёр дэлгэцээр олимпийн нээлтийн ёслолыг үнэ төлбөргүй олон нийтэд үзүүлэх гэнэ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж