
Өнгөрсөн онд ерөнхийлөгчийн сонгуулийн кампанид зарцуулсан мөнгөө эргэн өгөхийг Каддафийн хүү Саиф аль-Ислам Саркозигаас шаардсан байлаа. Иймэрхүү дуулианд орооцолдсон ч Саркозийн чансаа өсч байна. Мөн тэрээр Олландтай хийх лхагва гаригийн халз маргаандаа ихээхэн найдлага тавьж байгаа юм. Сүүлчийн санал асуулгаар Саркозийн чансаа 46-гаас 47 хувьд хүрсэн байна. Франсуа Байругийн төлөө санал өгөгчид түүний төлөө эргэж эхэлсэн байна. Харин цагаачлалын эсрэг яриагаа чангатгасан Марин Ле Пенийн талынхны санал өсөөгүй байна. Ле Пен талынхан тавдугаар сарын 1-нд цугларах санал хааш хандах нь тодорхой болох бололтой.
Ш.МЯГМАР