Энэ хугацаанд Кембрижийн герцогийн ахайтан ганц ч удаа алдаа гаргасангүй. Тэрээр протоколын гүйцэтгэлдээ гайхалтай байж, мөн сайхан хувцаслаж иржээ. Кэтрин “стилийн жишиг” болж чаджээ. Тэрээр үнэтэй брэнд хөөдөггүй гэхдээ дундаж британи хүний хэрэглээний нэртэй дизаинеруудын хувцсаар гоёдог нь хүмүүст үлгэр болж нэр хүндийг нь нэмэгдүүлж байна. Тэрээр буяны ажилд улам бүр идэвхтэй оролцох болсон ба Each сангийн хөрөнгөөр буян эмнэлгийг босгон нээхэд Кэтрин үг хэлэв. Тэрээр Корнуолл герцогийн ахайтан Камиллагийн хамт хатан хааныг Fortnum & Mason дэлгүүрээр ороход нь дагалдан явсан юм.
Хосууд олон нийтийн арга хэмжээнд хамгийн эрэлттэй зочид болдог. Хосууд анхны албан ёсны айлчлалаа АНУ ба Канадад хийсэн юм. Түүнээс англичууд хаан ширээ залгамжлагч төрүүлэхийг хүсч байна.